ПРОФЕССОР Ц.ДОЛГОРМАА БАГШИЙН НЭРЭМЖИТ ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Дотоод Шүүрэл Судлалын Тэнхим, Дотоод Шүүрэл Судлалын Тэнхимийн дэргэдэх “Эндокрин оюутны клуб” хамтран “ПРОФЕССОР Ц.ДОЛГОРМАА БАГШИЙН НЭРЭМЖИТ ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР ОЛИМПИАД”-ыг 2025 оны 04 сарын 07, 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Олимпиадын I шатанд нийт 72 багийн 288 оюутан оролцсон ба II шатанд шилдэг 14 баг, III шатанд шилдэг 5 баг шалгаран мэдлэг, чадвараа сорьсон. Олимпиадын I шатыг “Ерөнхий дотоод шүүрэл судлал”, “Эмнэлзүйн дотоод шүүрэл судлал” сэдвийн хүрээнд сорил, II шатыг “Kahoot цахим платформ”-д суурилсан асуулт, хариулт, III шатыг эмнэлзүйн тохиолдол шийдвэрлэх сорил болон асуулт хариулт хосолсон хэлбэрээр явуулсан.

“MEXIM Consulting” компанитай 4 дэх жилдээ хамтран техникийн дэвшилтэт технологи ашиглан олимпиадын 3 шатыг цахим хэлбэрээр, богино хугацаанд зохион байгууллаа. Олимпаидын үеэр Профессор Ц.Долгормаа багшийн гэр бүлийн төлөөлөл, охин Э.Оюунгэрэл хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн.

Шүүгчдийн үнэлгээгээр шагналт байрт дараах оюутнууд шалгарсан. Үүнд:

I байранд АШУҮИС-ийн АУС-ийн V дамжааны оюутан Б.Болдхэт, О.Оюутцэцэн, А.Мөнх-Амгалан, Э.Гэрэлээ нарын “Invictus” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал 1.000.000 төгрөг

II байранд АШУҮИС-ийн АУС-ийн V дамжааны оюутан Э.Хонгорзул, Б.Цэрэннинжин, Ш.Энхзул, А.Хулан нарын “ZEN” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал 800.000 төгрөг

III байранд АШУҮИС-ийн АУС-ийн IV дамжааны оюутан Б.Сайнбилэг, Б.Лхагвасүрэн, Б.Бадамхүү, Б.Хүслэн нарын “Magnet” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал 600.000 төгрөг

Тусгай байранд АШУҮИС-ийн АУС-ийн V дамжааны оюутан П.Буянтогтох, Б.Лхагвасүрэн, Г.Дөлгөөн, Г.Хулан нарын “Бөөдийхөн ” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал

Тусгай байранд АШУҮИС-ийн, АУС-ийн V, VI курсийн оюутан Ш.Энхбаяр, А.Баттүшиг, Б.Төгөлдөр, А.Дашням нарын “Z-Young” баг – Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

ОЮУТАН СУДЛААЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.