“MNUMS BEAUTY 2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийн “Эрүүл авьяаслаг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “MNUMS BEAUTY 2025” гоо зүй, загварын шоу тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Био-Анагаахын сургуулийн оюутнууд Э. Энххүслэн, С. Учрал, Н. Золжаргал, А. Манал, О. Солонго, М. Сондор, Нүүр Ам Судлалын сургуулийн оюутан Э. Эрдэмсайхан, Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн Э. Болор-Эрдэнэ нар оролцлоо.

Тэмцээний шүүгчээр АШУҮИС-ийн ОХУГ-ын дарга Д.Оюунбилэг, Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ холбооны ерөнхийлөгч хадагтай Д. Энхсайхан, Монголын сайхан бүсгүй 2004 улсын уралдааны Мөнгөн эрдэнэ өргөмжлөлт, Промед шүдний эмнэлгийн захирал, Нүүр ам судлалын сургуулийн 2007 оны төгсөгч хадагтай Г. Учралт нар оролцсон ба Шилдэг хос болон тусгай байр гэсэн 2 шагналт байрыг тодрууллаа.

Хосуудаас MNUMS BEAUTY-2025 шоу тэмцээний шилдэг хосоор БАС-ийн оюутан Э.Энххүслэн, С.Учрал нар, тусгай байранд БАС-ийн оюутан М.Сондор, НЭМС-ийн оюутан Э.Болор-Эрдэнэ нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон оюутнууддаа баяр хүргэе.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе.