СУДАЛГААНЫ ТӨСЛИЙГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шинжлэх ухаан, технологийн газрын дэргэдэх “Судалгаа хөгжлийн төв”-өөс АШУҮИС-ийн багш, судлаачдын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор АШУҮИС-ийн салбар сургуулиудын багш, судлаачдад зориулан “Судалгааны төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ?” сэдэвт сургалтыг 2025 оны 03-р сарын 26-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Зочин багшаар Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторийн секторын эрхлэгч, АУ-ы доктор С.Мөнхбаяр сургалтыг удирдан явуулж Дорноговь Анагаах ухааны сургууль, Дархан Анагаах ухааны сургууль, Говь-Алтай Анагаах ухааны сургуулийн 82 багш, судлаачид идэвхтэй оролцлоо.