“Сонирхлоороо нэгдье-MNUMS HOBBY” хөтөлбөрийн хүрээнд “Кофе, пянз сонирхогчид” өдөрлөгийг Оюутны хөгжил, удирдлагын газар, АШУҮИС-ийн АУС-ийн Хавдар судлалын тэнхимийн харьяа Хавдар судлаач оюутны клуб хамтран 2025 оны 03-р сарын 19-ий өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь кофе, пянз сонирхогчдыг нэг дор цуглуулж, оюутнуудын хоорондын харилцааг сайжруулах, чөлөөт ярилцлага өрнүүлэх, хөгжим болон кофены соёлыг түгээх зорилготойгоор зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд нийт 30 гаруй оюутан, багш, клубийн гишүүд оролцож кофены төрөл, пянзны хөгжил, дууны чанар зэрэг сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэв. Мөн ирсэн хүмүүс сэтгэл хангалуун байж, ижил сонирхолтой хүмүүстэйгээ танилцах сайхан боломжтой байсныг онцоллоо.






