“МЭРГЭЖИЛ ХООРОНДЫН БОЛОВСРОЛ ОЮУТНЫ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД ХАМРАГДАЖ БАЙНА

АШУҮИС ийн Сувилахуйн сургууль нь Япон улсын Гунма сургуулийн дэргэдэх ДЭМБ-ын мэргэжил хоорондын боловсрол, хамтын ажиллагааны сургалт, судалгааны төвд гишүүнээр элсэн, хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ чиглэлээр жил бүр 2-4 багшийг Япон улсад “Мэргэжил хоорондын боловсрол” буюу “Interprofessional education” сургалтанд хамруулан сургагч багш нараа бэлтгэдэг бөгөөд одоогоор 16 багш бэлтгэгдээд байна.

Энэ удаа “Мэргэжил хоорондын боловсрол оюутны манлайлал” сэдэвт оюутны олон улсын анхны сургалт 2025 оны 03 сарын 17-ны өдрөөс 2025 оны 3 сарын 21-ний өдөр дуустал БНСУ-ын Жэжү мужид, Япон улсын Гунма их сургуулийн ДЭМБ-ын мэргэжил хоорондын боловсрол, хамтын ажиллагааны сургалт, судалгааны төвийн дэмжлэгээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Chejuhalla University, Korea, Choonhae College of Health Sciences, Korea, Gunma University, Japan, Hong Bang International University, Viet Nam, Inje university, Korea, Kangwon National University, Korea их сургуулиуд хамтран зохион байгуулж байна.

Сургууль бүрээс 5 оролцогч сонгогдсон бөгөөд манай сургуулиас Сувилахуй, Хөдөлмөр заслын мэргэжлээр суралцаж буй 4 оюутан, удирдагч багшаар Б.Азжаргал оролцож байна. Мөн Гунма сургуульд докторантаар суралцаж буй Э.Наранцэцэг багш маань хамтран оролцож байна.