АШУҮИС-ИЙН ГАЗРЫН ДАРГА НАР ТОМИЛОГДЛОО

АШУҮИС-ийн ректорын тушаалаар Багшийн хөгжил, цахим сургалтын газрын даргаар АУ-ны доктор Ц.Рэнцэндорж, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын даргаар АУ-ны доктор Б.Дашлхүмбэ, Санхүү эдийн засгийн газрын даргаар Т.Булганмаа нар томилогдлоо.

АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж шинээр томилогдсон газрын дарга нарт ажлын амжилт хүсэв.