Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах гэж заасны дагуу суралцагч баримт бичгийн бүрдүүлэлтийг дараах жагсаалтын дагуу бүрдүүлэн АШУҮИС-ийн төв байр 236 тоот (Оюутны хөгжил, удидлагын газар)-д хүлээн авч байна.
Монгол улсын засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн жагсаалд дараах мэргэжлүүд багтана:
1. Био-Анагаах судлаач
2. Нийгмийн эрүүл мэнд судлаач
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
4. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
5. Эрүүл мэндийн мэдээлэл зүй
6. Эх барихуй
7. Эм найруулагч
8. Дүрс оношилгооны техникч
9. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, угсралтын инженер
10. Лабораторийн техникч
11. Нүүр амны эрүүл ахуйч
12. Сувилагч /тэтгэлэг давхцахгүй/
13. Хөдөлмөр засалч /тэтгэлэг давхцахгүй/
14. Хөдөлгөөн засалт /тэтгэлэг давхцахгүй/
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
1. Суралцагчийн төрсний гэрчилгээ
2. Эцэг, эх болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /оршин суугаа хаягтай/
3. 15 жилээс дээш ажилласныг тодорхойлох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /албан ёсны E-Mongolia/
4. Ажлын газрын тодорхойлолт
5. Өргөдөл /суралцагчийн болон 15-аас дээш жил ажилласан эцэг эсвэл эхийн/
6. Суралцагчийн өмнөх улирлын судалсан хичээлийн голч дүнгийн жагсаалт /нийт голч биш зөвхөн өмнөх улирлын голч дүнгийн тодорхойлолт гэдгийг анхаарна уу/
7. Тухайн улирал буюу энэ улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт (аргазүйчээс авах)
8. Хүсэлтийн маягт бөглөх- https://elf.gov.mn/…/%D0%A5%D2%AF%D1%81%D1%8D%D0%BB%D1…
Тавигдах шаардлага:
Өмнөх улирлын бүх дүн 60-аас дээш байх
Жич: Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжилд багтаагүй суралцагч уг төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжгүйг анхаарна уу.