ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУД СУДАЛГАА, ИННОВАЦ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төрийн өмчийн 6 их сургуулийн судалгаа, инновац, хамтын ажиллагааны гэрээнд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд эрдэм шинжилгээний WoS, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо, чанарыг сайжруулах, Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement), Scopus-т бүртгэл бүхий эмхэтгэл гаргадаг олон улсын хурлыг хамтран зохион байгуулах, эндаумент сан байгуулах, Засгийн газрын бодлогын баримт бичигт дурдсан зарим үйл ажиллагааны хөтөлбөрт тинк танк байгуулан хамтран оролцох чиглэлээр, мөн бүх түвшний салбар дундын хамтарсан хөтөлбөр боловсруулах, нээлттэй лаборатори байгуулах, тоног төхөөрөмжийг хамтран ашиглах зэрэг 20 ажлууд тусгагджээ.

Дээр дурдсан ажлуудаас WOS, Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement) ажлыг нэн түрүүнд хийхээр ажиллаж байна.