Жил бүр уламжлал болгон зохиогддог АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын арга хэмжээ 2025.01.27-2025.01.31-ны хооронд 5 хоногийн турш АШУҮИС-ийн спорт заал болон Спортын төв ордны зааланд амжилттай сайхан явагдаж өнгөрлөө. Спортын арга хэмжээнд бүрэлдэхүүн болон салбар сургууль, эмнэлэг, хүрээлэнгийн нийт 25 байгууллагаас 13 хамтарсан багийн 718 тамирчид 7 төрөлд 169 багц медалын төлөө өрсөлдлөө. Энэ жилийн хувьд спортын төрөлд Ажлын байрны дасгал болон Дартс-ны төрөл нэмэгдснээрээ шинэлэг байж чадлаа.
Ганцаарчилсан болон багийн спортоор амжилт гаргасан тамирчдыг дурдвал:
1. Ширээний Теннис
Эрэгтэй төрөлд:
Сувилахуйн сургуулийн тамирчин Б.Баточир- Алтан медаль
Дорноговь анагаах ухааны салбар сургуулийн тамирчин Ц.Наранбаатар-Мөнгөн медаль
Дархан-Уул анагаах ухааны салбар сургуулийн тамирчин Т.Лхагвадорж-Хүрэл медаль
Эмэгтэй төрөлд:
Анагаах ухааны сургуулийн тамирчин Б.Туяажаргал-
Алтан медаль
Монгол анагаах ухааны олон улсын сургууль, монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн тамирчин Б.Урангоо-Мөнгөн медаль
Монгол-японы эмнэлгийн тамирчин О.Гансувд-Хүрэл медаль
2. Шатар
Эрэгтэй төрөлд:
Анагаах ухааны сургуулийн тамирчин П.Билгүүн-Алтан медаль
Говь-Алтай анагаах ухааны салбар сургуулийн тамирчин
У.Мижиддорж-Мөнгөн медаль
Сувилахуйн сургуулийн тамирчин Б.Буяндэлгэр-Хүрэл медаль
Эмэгтэй төрөлд:
Анагаах ухааны сургууль-Г.Түмэнөлзий-Алтан медаль
Сувилахуйн сургуулийн тамирчин С.Долгорсүрэн-Мөнгөн медаль
Монгол анагаах ухааны олон улсын сургууль,монгол анагаах ухааны төв эмнэлэг, монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн тамирчин А.Уранчимэг-Хүрэл медаль
3.Дартс
Захиргаа, Эрдмийн сургуулийн хамтарсан баг тамирчид-Алтан медаль
АШУҮИС-ийн Төв эмнэлэг, АШУҮИС-ийн ерөнхий боловсролын ахлах сургууль, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн хамтарсан баг тамирчид-Мөнгөн медаль
Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтарсан баг тамирчид-Хүрэл медал
4. Ажлын байрны дасгал
Захиргаа, Эрдмийн сургуулийн хамтарсан баг тамирчид-Алтан медаль
Био-Анагаахын сургууль, Био-Анагаахын хүрээлэнгийн баг тамирчид-Мөнгөн медаль
Сувилахуйн сургуулийн баг тамирчид-Хүрэл медаль
5.Олс таталт
Говь-Алтай анагаах ухааны салбар сургуулийн баг тамирчид-
Алтан медаль
Эм зүйн сургуулийн баг тамирчид-Мөнгөн медаль
Дархан-Уул анагаах ухааны салбар сургуулийн баг тамирчид
Хүрэл медаль
6. Воллейбалл
Эмэгтэй төрөлд:
Говь-Алтай анагаах ухааны салбар сургуулийн баг тамирчид- Алтан медаль
Монгол-японы эмнэлгийн баг тамирчид-Мөнгөн медаль
АШУҮИС-ийн Төв эмнэлэг, АШУҮИС-ийн ерөнхий боловсролын ахлах сургууль, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн хамтарсан баг тамирчид баг тамирчид-Хүрэл медаль
Шилдэг тоглогчоор: Говь-Алтай анагаах ухааны салбар сургуулийн тамирчин П.Номин-эрдэнэ
Эрэгтэй төрөлд:
Сувилахуйн сургуулийн баг тамирчид баг тамирчид-Алтан медаль
Монгол анагаах ухааны олон улсын сургууль, монгол анагаах ухааны төв эмнэлэг,монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн тамирчин баг тамирчид-Мөнгөн медаль
Говь-Алтай анагаах ухааны салбар сургуулийн баг тамирчид-Хүрэл медаль
Шилдэг тоглогчоор: Сувилахуйн сургуулийн тамирчин Б.Сүхбат
7.Сагсан бөмбөг
Эмэгтэй төрөлд:
Сувилахуйн сургуулийн баг тамирчид-Алтан медаль
АШУҮИС-ийн Төв эмнэлэг, АШУҮИС-ийн ерөнхий боловсролын ахлах сургууль, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн хамтарсан баг тамирчид-Мөнгөн медаль
Монгол япон эмнэлгийн баг тамирчид-Хүрэл медаль
Шилдэг тоглогчоор:
Сувилахуйн сургуулийн тамирчин: Ш.Ичинхорлоо
Эрэгтэй төрөлд:
Сувилахуйн сургуулийн баг тамирчид-Алтан медаль
Био-Анагаахын сургуулийн баг тамирчид-Мөнгөн медаль
Дорноговь анагаах ухааны салбар сургуулийн баг тамирчид-Хүрэл медаль тус тус хүртлээ.
Шилдэг тоглогчоор: Сувилахуйн сургуулийн тамирчин: А. Сүхбат нар тус тус тодорлоо.
Нийлбэр дүнгээр
III байранд Говь-Алтай анагаах ухааны салбар сургуулийн баг тамирчид алтан медаль 2, мөнгөн медаль 1, хүрэл медаль 1,
II байранд Анагаах ухааны сургууль алтан медаль 3,
Тэргүүн байранд Сувилахуйн сургууль алтан медаль 4, мөнгөн медаль 1, хүрэл медаль 2 авснаараа Цомын эзэд болов.
Сувилахуйн сургууль нь гурван жил дарааллан цом хүртсэнээрээ үүрд хадгалах эрхтэй боллоо. АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын арга хэмжээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа эрүүл энх, сайн сайхан, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ!







