2024–2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН (МАГИСТР, ДОКТОРЫН) ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын 2024–2025 оны хичээлийн жилийн 02 дугаар улирлын элсэлтийг авч байна.

Элсэлтийн бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10–ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Элсэлтийн шалгалт 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ДОКТОР, ТАНХИМЫН МАГИСТРЫН сургалтын шалгалт,

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЦАХИМ МАГИСТРЫН сургалтын шалгалтыг тус тус цахимаар зохион байгуулах ба 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ШАЛГАЛТ ӨГӨХ ЗААВАР, ШИФР, НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГИЙГ цахим хуудсанд (https://mnums.edu.mn/) байршуулж бүртгэл баталгаажна.

Элсэлтийн шалгалтыг АНГЛИ ХЭЛ болон МЭРГЭЖЛИЙН мэдлэг шалгах тестээр авна үргэлжлэх хугацаа 100 минут байна.

Нийт тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 14-нд өдрүүдэд хуудсанд байршуулна. (https://admission.mnums.edu.mn/)

Та дээрх мэдээлэлтэй бүрэн танилцсан бол ЭНД ДАРЖ https://admission.mnums.edu.mn/ бүртгүүлнэ үү.

ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Утас: 77757575#1025