АШУҮИС, Сувилахуйн сургууль, Хонконгийн Политехникийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрийг 2025 оны 01-р сарын 10-22-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж дуусав. Солилцооны хөтөлбөрт Хөдөлгөөн заслын 3-р дамжааны 6 оюутан, Хөдөлмөр заслын 4-р дамжааны 4 оюутан, Хөдөлмөр заслын 2 төгсөгч хамрагдлаа. Дадлагыг Бие бялдар судлалын тэнхимийн хөдөлгөөн заслын багш Д.Батлхам, хөдөлмөр заслын багш Ц.Хонгорзул нар удирдан зохион байгууллаа.
Дадлагын хугацаанд оюутнууд Хонконгийн Политехникийн Их Сургуулийн Хөдөлгөөн засал, Хөдөлмөр заслын профессор багш нарын хичээлд сууж туршлага судалж, Хонконгийн сэргээн засах эрүүл мэндийн төвүүд, тусгай хэрэгцээт сургууль, хүүхэд, мэдрэл, тулгуур эрхтэн тогтолцооны эмнэлэг, хөдөлмөр эрхлэлтийн төв зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж буй сэргээн засах тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлзүйн тохиолдол дээр хамтран ажиллаа. Мөн Хонконгийн Сэргээн засах нийгэмлэгийн 65 жилийн ойн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.


