АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

Анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хуралдаан 2025 оны 01-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлаар докторант ГАНБОЛД овогтой ДАШДАВАА, ШИ ЖУАН нар анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.

Докторант ГАНБОЛД овогтой ДАШДАВАА туурвисан “МОНГОЛД ЗОНХИЛОН ТОХИОЛДОЖ БУЙ ХАЧИГТ ХАЛДВАРЫН МОЛЕКУЛ ЭПИДЕМИОЛОГИЙН СУДАЛГАА” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт:

Удирдагч: БУ-ны доктор, дэд профессор М.Наранхажид

АУ-ны доктор, дэд профессор Н.Наранбат

Зөвлөх: АУ-ны доктор, дэд профессор Н.Цогбадрах

Докторант ШИ ЖУАН туурвисан “ТАЙРСАН МӨЧИЙГ ХАДГАЛАХ АРГЫН ОНЦЛОГ, БУЦААН ЗАЛГАХ МЭС ЗАСЛЫН ДАРААХ НӨХӨН ТӨЛЖӨЛТИЙГ СУДАЛСАН ДҮН” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт:

Удирдагч: АУ-ны доктор, дэд профессор Л.Саямаа

АУ-ны доктор, профессор Э.Баярмаа

Зөвлөх: АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн

Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!