“МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦ НӨЛӨӨТ ЭМИЙН ХЭРЭГЛЭЭ, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС, Их сургуулийн эмнэлэг хөгжлийн газрын Эм зүйн нэгдсэн алба нь ЗГХА Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн хэрэглээ, хяналт, үнэлгээ, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн эмийн эмчилгээний зохицуулах хороо, Чанарын алба, Эм зүйн алба, Сувилахуйн албанаас эмч, эм зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан.

Уг сургалтад Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, эрх зүйн байдал сэдвээр АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндавга, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн аюулгүй байдлын менежмент /олон улсад/ сэдвээр АУ-ын доктор, профессор Г.Чойжамц, Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн талаарх мэдээлэл сэдвээр АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар, Эм зүйн нэгдсэн албаны дарга Б.Мөнхжаргал, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, дутагдал анхаарах асуудал сэдвээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин, Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн бодистойхолбоотой, гэмт хэргийн нөхцөл байдал сэдвээр ЦЕГ, ХТТГ-ын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батцэцэг, Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг эмнэлгийн нөхцөлд хэрэглэх менежмент сэдвээр АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар, Эм зүйн нэгдсэн албаны мэргэжилтэн Г.Бадамханд нар сургалт оров.