“НИЙГМИЙН АЖЛЫН ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн эрүүл мэндийн сургууль нь УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай хамтран “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажлын хөтөлбөрийн нийт төгсөгчид, багш, судлаачдын хүрээнд 2024 оны 12-р сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

НЭМС нь 2003 оноос ЭМ бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 17 удаагийн төгсөлтөөр нийт 368 төгсөгчийг бэлтгэн гаргасан бөгөөд эрүүл мэндийн салбарт Нийгмийн ажил болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун нар нар хүрэлцэн ирж, хуулийн төслийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийг нээж АШУҮИС-ийн Ректор Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж үг хэлэв. Мөн НЭМС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам “Эрүүл мэндийн нийгмийн ажлын хөтөлбөр”-ийн талаар танилцууллаа.

Энэхүү хууль нь нийгмийн ажилтны эрх үүрэг, үйлчилгээний хүрээ, нийгмийн асуудал, мэргэшлийн зэрэг, ахиж дэвших боломж зэрэг ЭМНА төдийгүй нийт нийгмийн ажилтнуудын эрхзүйн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.