БНХАУ-ЫН ХАРБИН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН (HARBIN MEDICAL UNIVERSITY) ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

БНХАУ-ын Харбин Анагаах Ухааны Сургуулийн харьяа Хоёр дугаар эмнэлгийн Ерөнхий мэргэжлийн салбарын дарга Профессор Ван Ёнгчен, Харбин Анагаах Ухааны Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн дэд захирал Профессор Тянь Маои, Харбин Анагаах Ухааны Сургуулийн харьяа Хоёр дугаар эмнэлгийн Ерөнхий мэргэжлийн салбарын сургалт судалгаа хариуцсан Профессор Лихун Жианг нар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай их сургуульд айлчлалаа.

Уулзалтаар хоёр их сургууль, харьяа эмнэлгүүд, хүрээлэнгүүдийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлэх, оюутан, резидент, багш харилцан солилцох, өрхийн тэнхимтэй хамтран чадавхжуулах сургалт зохион байгуулахаар тохиролцлоо.

Зочид Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний онцлог, төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор Анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, БЗД-ийн өрхийн эмнэлгүүдтэй болон Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Био анагаахын хүрээлэнд ажиллалаа.