АШУҮИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын арван хоёрны өдөр зохион байгуулагдлаа. Эрдмийн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэд Гарааны компани байгуулж, ажиллуулах журмын тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Мөн Анагаах ухааны доктор С.Мөнхбаярын удирдаж, АШУҮИС-ийн ШУТДС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Эдийн шинжилгээний лабораторид эдийн бичил шинжилгээний цомог, иммуногистохимийн будгийн аргыг нэвтрүүлэх” сэдэвт салбар дундын судалгааны төслийн тайланг болон Анагаах ухааны доктор Б.Батсайханы удирдаж, БШУЯ-ны ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Удамшлын гаралтай хөх ба өндгөвчийн өмөнг нөхцөлдүүлэгч генийн мутацийг илрүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж, урьдчилан сэргийлэхэд ашиглах” сэдэвт Инновацийн төслийн тайланг амжилттай хэлэлцэн эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг төслийн удирдагч нарт үүрэг болголоо.АШУҮИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын арван хоёрны өдөр зохион байгуулагдлаа. Эрдмийн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэд Гарааны компани байгуулж, ажиллуулах журмын тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Мөн Анагаах ухааны доктор С.Мөнхбаярын удирдаж, АШУҮИС-ийн ШУТДС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Эдийн шинжилгээний лабораторид эдийн бичил шинжилгээний цомог, иммуногистохимийн будгийн аргыг нэвтрүүлэх” сэдэвт салбар дундын судалгааны төслийн тайланг болон Анагаах ухааны доктор Б.Батсайханы удирдаж, БШУЯ-ны ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Удамшлын гаралтай хөх ба өндгөвчийн өмөнг нөхцөлдүүлэгч генийн мутацийг илрүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж, урьдчилан сэргийлэхэд ашиглах” сэдэвт Инновацийн төслийн тайланг амжилттай хэлэлцэн эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг төслийн удирдагч нарт үүрэг болголоо.