УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 12-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар докторант Сүрлэг (Surilige), Ян Шиан Жун (Yang Xiang Jun) нар Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.

АУ-ны доктор Сүрлэг (Surilige)-ийн туурвисан “Монгол анагаах ухааны ясны бариа заслаар шуу ясны доод үзүүрийн хугарлыг эмчилсэн үр дүн” нэг сэдэвт бүтээл:

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

АУ-ны доктор, дэд профессор Н.Оюунцэцэг

АУ-ны доктор, дэд профессор Б.Лагшмаа

Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:

АУ-ны доктор, дэд профессор Л.Наранбат

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:

Академич, АУ-ны доктор, дэд профессор Д.Зориг

АУ-ны доктор, дэд профессор Ц.Мөнхтуяа

АУ-ны доктор Ян Шиан Жун (Yang Xiang Jun)-ийн туурвисан “Зүрхний цочмог ишеми/реперфузи эмгэг загварт Шош-7 уламжлалт эмийн үзүүлэх нөлөө” нэг сэдэвт бүтээл:

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

АУ-ны доктор, профессор С.Хишигжаргал

АУ-ны доктор, профессор Э.Баярмаа

Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:

АШУ-ны доктор, профессор М.Амбага

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:

АУ-ны доктор, дэд профессор Н.Оюунцэцэг

АУ-ны доктор О.Зэсэмдорж

Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!