НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН “НИЙГМИЙН АЖИЛ”, “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХООЛ ЗҮЙ” БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД БМИҮЗ-ӨӨС ДАВТАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2024 оны 11 сарын 05-07-ны өдрүүдэд Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн хэрэгжүүлдэг “Нийгмийн ажил”, “Эрүүл мэндийн хоол зүй” бакалаврын сургалтын хөтөлбөрүүдэд БМИҮЗ-өөс томилсон хөндлөнгийн шинжээчийн багууд ажиллаж, өөрийн үнэлгээний тайлангийн нотлох баримт, сургуулийн орчинтой танилцаж, оюутан, төгсөгч, ажил олгогчидтой уулзалт хийлээ.

Улмаар “Нийгмийн ажил” хөтөлбөр нь БМИҮЗ-ийн Нийгэм хамгааллын чиглэлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлийн 2024 оны 11 сарын 21-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэж, 2024 оноос 5 жилийн хугацаагаар давтан магадлан итгэмжлэгдэхээр дэмжигдлээ.