ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИЙН ИРКУТСКИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН 105 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

ОХУ-ын Дорнод Сибирийн өргөн уудам нутаг дэвсгэрт боловсрол, шинжлэх ухааны соёлын томоохон төв болсон Эрхүүгийн анагаах сургууль үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 11 сарын 13-15-ны өдрүүдэд боллоо.

Ойд зориулан “Современное медицинское образование, достижения, проблемы, путирешение” хурал, эмнэлзүйн анагаах ухааны тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлэг, Их сургуулийн эмнэлгүүдтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр удирдлагын уулзалт, оюутан залуусын концерт зэрэг олон арга хэмжээг өндөр түвшинд зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндавга их сургуулийн мэндчилгээ дэвшүүлж үг хэлж, академич Ц.Лхагвасүрэн “Монголын анагаах ухааны боловсролын өнгөрсөн,одоо,ирээдүй” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, АУС-ийн мэс заслын тэнхимийн багш, Төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Батсайхан их сургуулийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хоёр их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Иркутскийн АУИС-ийн ректор Щербатых Андрей Викторович, профессор Майборода Аскольд Александрович, профессор Малов Игорь Владимирович, доцент Крупская Тамара Семёновна, доцент Кукушкиной Инге Николаевне, профессор Алексеевской Татьяне Иннокентьевне, доктор Посохиной Алине Алексеевне, доктор Ваняркиной Анастасии Сергеевне нарт АШУҮИС-ийн хүндэт өргөмжлөл олголоо.