АШУҮИС нь төгсөлтийн дараах сургалтын 71 дэх удаагийн төгсөлтийг хийж, 2021-2024 оны хичээлийн жилд 37 мэргэжлийн чиглэлээр 452 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн дипломоо гардан авлаа. Манай их сургууль нь жилээс жилд хөгжиж буй анагаах ухааны салбар, тэр дундаа Монгол анагаах ухааны салбарт төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтаар шинээр зохион байгуулагдсан 5 чиглэлээр анхны төгсөлтөө хийж, Монгол улсын эрүүл мэндийн салбарт Монгол анагаах ухааны дотор судлал, Монгол анагаах ухааны хүүхэд судлал, Монгол анагаах ухааны мэдрэл судлал, Монгол анагаах ухааны эмэгтэйчүүд судлал, Монгол анагаах ухааны засал судлал мэргэшлийг эзэмшсэн анхны 23 эмч төгсөж байгаа энэ удаагийн төгсөлтийн онцлог байлаа.
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтыг төгсөгчид маань мэргэшсэн эмч болох эрхэм хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж, мэргэшлийн дипломоо гардан авч, Эрүүл мэндийн салбар шинэхэн мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнээр эгнээгээ өргөжүүллээ.