Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын газартай хамтран АШУҮИС-ийн Оюутны 3-р дотуур байрны оюутнуудад
“Цахим гэмт хэргээс сэргийлэх,
“Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн ойлголт,
“Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа.
БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн ахлах дэслэгч Н.Баттулга, БЗД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Манилцэцэг, хяналтын прокурор Э.Баасанбаяр нар мэдээлэл хүргэж
хамтран ажиллалаа.
Сургалтад АУС-ийн Хүний их эмч хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд болон АШУҮИС-д БНСУ, БНАЛАУ-аас суралцаж буй гадаад оюутнуудыг хамруулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл хүргэсэн нь онцлог байлаа.
Зохион байгуулагч:
Оюутны хөгжил, удирдлагын газар
БЗД-ийн прокурорын газар
БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэс
АШУҮИС-ийн оюутны 3-р байр