МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Тус өдрийг угтан I дамжааны оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “ЧИНГИС ХААН БА МОНГОЛ БАХАРХАЛ” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн хүрээнд “Чингис хаан”-ы эш хөргийг залах болон “Эзэн сүлдийн сан” тахилгын үг унших ёслол, Ерөнхий эрдмийн тэнхимийн дэргэдэх “Nomad” клубын оюутнуудын мэндчилгээ, Оролцогч 7 багийн оюутнуудын мэндчилгээ, “Монголын нууц товчоон”-ы 7 үйл явдлаас сэдэвлэсэн гэрийн даалгавар, Чингис хаан ба Их Монгол улс”-ын түүхэнд холбогдох асуулт, хариултын тэмцээн, үндэсний урлагийн чөлөөт үзүүлбэр зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулан

Тэргүүн байр: Таван сум баг (СБ-1-4, 5, 6, 7)

Дэд байр: Голомт баг (СБ-1-1, 2, 3)

Гутгаар байр: Таван тэс (ДОТ-1-1, 1-2) тус тус эзэллээ.

Тус өдөрлөгийн үйл ажиллагааны шүүгчээр ажилласан Ерөнхий эрдмийн тэнхимийн багш Г.Бат-Эрдэнэ, СУИС-ийн язгуур урлагийн 4 дүгээр ангийн оюутан С.Дансран, “Nomad” клубын тэргүүн Ж.Энхжин нартаа гүн талархал илэрхийлье

Оролцсон бүх багууддаа талархал дэвшүүлье.