АШУҮИС-ИЙН НАСС-ИЙН НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙН ТЭНХИМ “ЭРГЭХ ХОЛБОО-I” УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2010 онд үүсгэн байгуулагдсан НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхим АШУҮИС-ийн Захиралын 2024.08.23-ны өдрийн А191 тоот тушаалаар дахин бие даасан тэнхим болж өргөжсөн билээ. Үүнтэй холбогдуулан ЭРГЭХ ХОЛБОО-I уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар НАСС-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр, НАЭА-н тэнхимийн анхны эрхлэгч, АУ-ны доктор, профессор, МУ-ын Хүний гавьяат эмч Л.Мөнгөнцэцэг, АУ-ны магистр М.Хосбаяр, АУ-ны доктор Э.Ануударь, Нүүр амны дүрс оношилгооны эмч, АУ-ны доктор Р.Оюунтөгс, Нүүр амны технологийн тэнхимийн багш нар болон НАЭА-н оюутнууд оролцож тэнхимийн ууган багш нарыг танилцуулан халуун дотно, дурсамжтай яриаг өрнүүллээ.

Эргэх холбоог дэмжих зорилгоор оюутнуудын дунд “Нүүр Ам Судлалын салбарт нүүр амны эрүүл ахуйч миний оруулах хувь нэмэр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг санаачилж НАЭА-301 хэсгийн оюутан Т.Сайханбаяр, Д.Болорцэцэг нар шалгарлаа.