АВСТРАЛИЙН SIGHT FOR ALL БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024 оны 6 сарын 10-нд “Нүдний Нейро-Офтальмологи ба Глаукомын фелловшип сургалт”-ын албан ёсны нээлт АШУҮИС-д зохион байгуулагдсан бөгөөд тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Цэрэндагва, АУС-ийн захирал Я.Энхтөр, Нүд судлалын тэнхимийн эрхлэгч П. Баясгалан, ЭМЯ-ны төлөөлөл Г. Хулан, Австралийн Элчин Сайдын Яамны дэд тэргүүн ноён Дэвид Престор, Sight For All байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн Роберт Кассон, Монгол дахь төсөл хариуцсан эмч Б.Дэлгэрзул нар оролцлоо.