СУДЛААЧ ОЮУТАН 2024 НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО.

АШУҮИС-ийн оюутан залуусын дунд уламжлал болон зохион байгуулагддаг Оюутны Эрдэм Шинжилгээний хуралэнэ жил ОХУГ үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Тус хурлын Нүүр Ам судлалын салбар хуралдаан 2024 оны 4 сарын 1-ний өдөр АШУҮИС-ийн төв байр, Эрдмийн Сургуулийн 9 тоотод амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү салбар хуралдаанд АШУҮИС-ийн НАСС-ийн Шүдний Их Эмч, Нүүр Амны Эрүүл Ахуйч, Нүүр Амны Техникчийн ангийн оюутнууд өөрсдийн хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцууллаа.

Тус хуралдаанд оролцсон судлаач оюутнуудын илтгэлийн хэлэлцүүлгийг НАСС-ийн НАСЗТ-ийн профессор, АУ-ны доктор профессор Б.Амарсайхан, НАСС-ийн НАМЗТ-ийн багш, АУ-ны доктор Б.Энх-Орчлон, НАСС-ийн НАГЗТ-ийн дадлагажигч багш, АУ-ны доктор Х.Цэндсүрэн нар шүүн тунгааж, хурлын модератороор НАСС-ийн НАТЭАТ-ийн ахлах багш, АУ-ны доктор Ж.Дэлгэрцэцэг, НАСС-ийн Оюутан Хариуцсан багш, НАЭТ-ийн багш, АУ-ны доктор Ц.Хонгорзул, зохион байгуулалтад НАСС-ийн оюутны клубүүд хамтран ажиллалаа. Салбар хуралдаанд нийт 25 багийн бүтээл ирж, хоёр шатны шалгаруулалтаар шилдэг бүтээлүүдийн эзэд тодорсон.

 

СУДЛААЧ ОЮУТАН 2024 олон улсын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд аман илтгэлээр оролцох эрхээршагнагдсан бүтээлд:

1. Тэргүүн байр: АШУҮИС-ийн НАСС-ийн НАС-5 дамжааны оюутан С.Хатанзаяа ахлагчтай Б.Мишээл, Л.Энэрэл, Ц.Зултуяа нарын “Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээ авах үеийн харилцааны хэлбэр, гарч буй асуудал, бэрхшээлийн судалгаа” сэдэвт илтгэлээр (102 оноо);

2. Дэд байр: АШУҮИС-ийн НАСС-ийн НАС-4 дамжааны оюутан Б.Анужин ахлагчтай М.Марал-Од, О.Мөнхдэлгэр, С.Сайнзаяа, Э.Есүхэй, У.Сайнсанаа нарын “Шүдний сойзны бактерийн гаралтай бохирдлыг тодорхойлсон дүн” сэдэвт илтгэлээр (99 оноо);

3. Гутгаар байр: АШУҮИС-ийн НАСС-ийн НАС-4дамжааны оюутан Ё.Намуунзул ахлагчтай М.Бадмаараг, Э.Энхмаа нар “Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг конус цацрагт компьютер томографын зурагт тодорхойлсон дүн” сэдэвт илтгэлээр(95 оноо) шалгарч нэгдсэн хуралдаан оролцох эрхээр шагнагдлаа. 

 

СУДЛААЧ ОЮУТАН 2024 олон улсын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаанд e-poster-оор оролцох эрхээр шагнагдсан бүтээлд:

• АШУҮИС-ийн НАСС-ийн НАС-4 дамжааны оюутан М.Номинзаяа ахлагчтай Ө.Марта, Э.Алтжин нар “Монгол хүний эрүүний нүхний байршлыг дэлгэмэл ретнген зурагт тодорхойлсон дүн” сэдэвт илтгэлээр (92 оноо);

• АШУҮИС-ийн НАСС-ийн НАС-4 дамжааны оюутан Э.Энхмаа ахлагчтай Ё.Намуунзул, А.Насантогтох, М.Отгонбаатар нар “Насанд хүрэгчдийн цусны сийвэн дэх кальци болон Д амин дэмийн хэмжээг судалсан дүн” сэдэвт илтгэлээр (91 оноо);

• АШУҮИС-ийн НАСС-ийн НАС-5 дамжааны оюутан Э.Бүжинлхам ахлагчтай О.Энх-Үжин,  Г.Мөнхсувд, Г.Энх-Амгалан нар “15-60 насны монгол хүний насыг кваалын аргаар тооцон бодит настай харьцуулан судалсан нь” сэдэвт илтгэлээр (90 оноо) тус тус шалгарлаа.

 

Энэ жилийн амжилтаа ирэх жил бататгаж олон сайхан эрдмийн бүтээлээр эргэн уулзах болтугай.