АШУҮИС-ийн “Оюутны хөгжил” хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MNUMS BEAUTY” оюутны гоо зүйн тэмцээнийг Оюутан хөгжил, удирдлагын газрын харьяа Оюутны соёлын төвийн дэргэдэх OST Entertainment Club-тэй хамтран 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 8 хос оролцож ба Монгол үндэсний хувцас, Гоёлын хувцас, Урлагийн үзүүлбэр болон асуулт хариулт зэрэг 4 төрлөөр өрсөлдлөө.
Шилдэг хосын төрөлд:
Био-Анагаахын сургуулийн Э206-р хэсгийн О.Ихбаяр, А230-р хэсгийн Т.Хулан
Тусгай байранд:
1. Био-Анагаахын сургуулийн Э105-р хэсгийн Б.Ширчин, Эм зүйн сургуулийн ЭЗ 301-р хэсгийн Д.Сарангуа
2. Био-Анагаахын сургуулийн 139-р хэсгийн З.Энхжин, 205-р хэсгийн Х.Болор нар тус тус шалгарлаа.
Тэмцээний шүүгчээр хамтран ажилласан Хатан-Эрдэнэ холбооны хамт олонд талархал илэрхийлье.
Оюутан залуустаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе.