АШУҮИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын доктор, магистрын сургалтын элсэлтийн бүртгэл 2026 оны 08 сарын 10-ны өдрөөс 09 сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
АШУҮИС-д суралцагч элсүүлэх журмын дагуу доктор, магистрын сургалтад элсэгчдээс мэргэжлийн болон англи хэлний шалгалт авна.
Элсэлтийн шалгалт 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Элсэлтийн бүртгэл дууссаны дараа 2026.09.07-ны өдөр шалгалт өгөх заавар, нэвтрэх нэр, нууц үгийг элсэлтийн цахим системд (https://admission.mnums.edu.mn/) байршуулна. (Хувийн мэдээллийг дутуу бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдахыг анхаарна уу.)
Шалгалтад тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 09 дүгээр сарын 11-ний өдөр элсэлтийн цахим системд https://admission.mnums.edu.mn/ байршуулна.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Бүртгэл https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж “Төгсөлтийн (Магистр, доктор)” хэсэгт дарж бүртгүүлнэ.
2. Бүртгэл эхлэх: 2026.08.10-ны өдөр
3. Бүртгэл хаах: 2026.09.04-ний өдрийн 17:00 минут.
4. Бүртгэлийн хураамж 50.000 төгрөг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан Qpay-р төлнө үү. Дансаар шилжүүлсэн тохиолдолд баталгаажихгүй болохыг анхаарна уу.)
5. Бүртгүүлэгчдийн мэдээлэл ХУР системээс татагдана.
6. Дипломын мэдээлэл нь ХУР системд бүртгэгдээгүй бол төгссөн сургуульдаа (Гадаадад их сургууль төгссөн бол БМИҮЗ-д) хандана уу.
7. Дипломын мэдээллийг заавал бүртгүүлсний дараа элсэлтийн бүртгэл хийгдэнэ.
8. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин Qpay-р хураамжаа төлнө.
9. Бүртгүүлсний дараа мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрийг солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү.
10. Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгч сургалтын төлбөрийг төлснөөр элсэлт баталгаажна.
Суралцагчийн бүртгэл, мэдээллийн алба
Цахим шуудан: elselt@mnums.edu.mn
Утас: 77757575-(1-1)



