Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Тэ Ам И Тэжүн Тэтгэлгийн Сан хамтран элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ тэргүүлэгч шилдэг элсэгчдэд ирээдүйн эмч, эрүүл мэндийн салбарын чадварлаг мэргэжилтэн болоход нь дэмжих зорилгоор 2500$-ын сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тус тэтгэлэгт 2026–2027 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн I дамжаанд шинээр элссэн, ЭЕШ-ын 800 оноо авсан элсэгчид хамрагдах боломжтой.
Хамрагдах хөтөлбөрүүд:
· Анагаах ухаан /Хүний их эмч/
· Хүүхдийн анагаах ухаан
· Уламжлалт анагаах ухаан
· Нүүр ам судлал /Шүдний их эмч/
Бүрдүүлэх материал:
ЭЕШ-ийн батламж
АШУҮИС-д элссэн суралцах эрхийн бичиг
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эсээ
Дараах линкээр материалаа ирүүлнэ үү.
https://forms.gle/VodwErwYK9NtK7tt5
Тэтгэлэгт материал хүлээн авах хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 24



