МОНГОЛ АНАГААХ УХААНЫ СУДАЛГААНЫ БАГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн судалгааны баг 2026 оны 7 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа. Судалгааны баг АШУҮИС-ийн Шинжлэх технологийг дэмжих сангийн санхүүжилттэй “Диабетын хэв шинж 2 өвчний хувь хүнд чиглэсэн нэгдмэл эмчилгээний үр дүнг үнэлэх” болон “Жүрү-5 капсул хэлбэрийн уламжлалт эмийн технологийн туршилт, зүгшрүүлэлт” сэдэвт төслүүдийн судалгааны ажлыг эхлүүллээ.

Судалгааны баг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон тус аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн цогцолборын захирал, АУ-ны доктор Б.Амгалан болон бусад холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн танилцуулга, сургалтыг хийв.

АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтнууд зохицуулах үйлчилгээтэй хүнс, цагаан идээний үйлдвэрлэл болон эмчилгээний идээ ундааны нэгдсэн заавар боловсруулах чиглэлээр орон нутгийн мэргэжилтнүүдтэй санал солилцож Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн багш нар Архангай аймаг дахь Монгол анагаах ухааны төв эмнэлэг дээр ажиллан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийн, зөвлөгөө өглөө.