Монголын Хөнгөн Атлетикийн Мастеруудын Холбооноос зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд АШУҮИС-ийн багш Долгорсүрэн амжилттай оролцож, өөрийн насны ангилалд өндөр амжилт үзүүллээ.
Тэрээр:
200 метрийн гүйлтэд 37.07 секундын амжилтаар алтан медаль,
1500 метрийн гүйлтэд мөнгөн медаль,
4×400 метрийн буухиа төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Энэхүү амжилтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан АШУҮИС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш П. Мөнхзул-д талархал илэрхийлье.
Спортын өндөр амжилт гаргасан багш Долгорсүрэн болон дасгалжуулагч багш П. Мөнхзул нарт халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.








