АШУҮИС-ИЙН “ХҮҮХДИЙН АНАГААХ УХААН”, “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ”, БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Хүүхдийн анагаах ухаан”,

Био-Анагаахын сургуулийн "Мэдээллийн технологи"

хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөр 5 жилийн хугацаатайгаар амжилттай магадлан

итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.

Сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх ажилд сэтгэл зүтгэл гарган ажилласан багш, ажилтнууд, оюутнууд, хамт олон, төгсөгчид, ажил олгогчид болон хамтран зүтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.