АШУҮИС болон Япон Улсын Ойта Их сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Докторын хамтарсан хөтөлбөр (Double Degree Program)- ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Докторын хөтөлбөрөөр суралцагч нар нь АШУҮИС болон Япон Улсын Ойта Их сургуулийн профессоруудын хамтарсан удирдлага дор мэдлэг, чадвараа хөгжүүлэх, орчин үеийн лаборатори, техник технологийн орчинд судалгааны ажил гүйцэтгэн судалгааны үр дүнгээ хөндлөнгийн үнэлгээ бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэн хамгаалснаар Докторын хос дипломтой төгсөх юм.
Докторын хамтарсан хөтөлбөрт Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн багш С.Тамир, Био-Анагаахын сургуулийн Эм судлалын тэнхимийн багш Т.Маралмаа, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн дурангийн тасгийн эмч Б.Сайнзаяа нар тус хөтөлбөрт суралцахаар шалгарч батламжаа гардан авлаа.
Цаашид хамтын ажиллагааг докторын сургалтын хүрээнд төдийгүй хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, багш, судлаачдын солилцоо болон олон улсын академик хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.









