Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон OPTIMAL NMAX-HabiDo компанийн хамтын ажиллагааны хүрээнд дижитал эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны нотолгоонд суурилсан судалгаа, технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний шинэ шийдэл, инновацыг хөгжүүлэх зорилгоор судалгааны тэтгэлгийн сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн магистрант Б.Ирмүүний судалгааны ажлыг дэмжин 5.000.000 (таван сая) төгрөгийн тэтгэлэг гардууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд судлаачид мэргэжлийн зөвлөгөө авах, өгөгдөлд суурилсан судалгааны орчинд ажиллах, судалгааны үр дүнгээ эрдэм шинжилгээний бүтээл болгон хөгжүүлэх боломжтой юм.
Цаашид их сургууль–аж үйлдвэр–технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, төгсөлтийн сургалтын суралцагчдын судалгааны чадавх, инновацын оролцоог дэмжсэн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно.
Судлаачдаа баяр хүргэж, судалгааны багт өндөр амжилт хүсье.




