АШУҮИС БАГ “ДЕНК КАП 2026” ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Эрүүл мэндийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “DENK CUP 2026 ” хөлбөмбөгийн тэмцээн 6-р сарын 21-ний өдөр Чингэлтэй хайрхан хөгжлийн төвийн талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд АШУҮИС, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ, УХТЭ, СБДНЭ, УБ Сонгдо, Бриллиант эмнэлэг, Энто, Шүд, эрүү нүүрний төв, Монос фарм нийт 10 гаруй эрүүл мэндийн байгууллагууд оролцлоо.

Тус тэмцээний

Тэргүүн байр Ц.Мөнхнасан ахлагчтай АШУҮИС баг

Хоёрдугаар байр ГССҮТ баг

Гуравдугаар байр Монос Юнайтед баг

Шилдэг Хаалгачаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн сүлжээний инженер Т.Жанар шалгарлаа.

Оролцсон бүх баг тамирчдадаа баяр хүргэе.