БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ДАДЛЫГ ХАМТДАА ТҮГЭЭЦГЭЭЕ

UNICEF Оюутны клуб болон TML Plastic хамтран АШУҮИС-ийн төв кампусын 5 байршилд ус, ундааны хуванцар савыг ангилан хаях зориулалтын дахин боловсруулах хогийн савыг байршууллаа.

Тус санаачилгын хүрээнд 2026 оны 4 дүгээр сараас эхлэн оюутан, багш, ажилтнууд ангилан ялгасан нийт 172 кг хуванцар савыг TML Plastic үйлдвэрт нийлүүлээд байна.

Та бүхэн дараах байршлуудад байршуулсан хогийн саванд дахин боловсруулах боломжтой хуванцар хаягдлаа ангилан хаяж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

Хогийн сав байршуулсан байршлууд:

• АШУҮИС-ийн төв хаалга

• Био-Анагаахын сургуулийн төв хаалга

• Оюутны хөгжлийн төв (ЭКО)

• Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 139, 140 тоот лекцийн танхимын урд

• АШУҮИС-ийн төв кампусын номын сангийн 1 давхар

🌍 Хуванцараа ангилж,

💚 Байгалиа хамгаалж,

Хариуцлагатай дадлыг хамтдаа түгээцгээе.