Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн 5 дахь жилдээ Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулан Ахисан түвшний сургуулийн магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй 123 суралцагсад энэхүү тэтгэлгийг олгоод байна. 2025-2026 оны хичээлийн жилд докторын дараах 2 судлаач, магистрын 8, докторын 8, нийт 18 судлаач судалгааны тэтгэлгийн батламж гардан авсан бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх гэрээг байгууллаа.
Нийт ахисан түвшиний суралцагсаддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.
























