“МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛ-2026” ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС болон Хил Хамгаалах Ерөнхий Газрын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг “МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛ-2026” оюутнуудад зориулсан арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний үйлдвэр, бүтээн байгуулалттай танилцах, хилийн боловсрол олгох зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээ Улаанбаатар хот – Говьсүмбэр аймаг – Дорноговь аймаг – Улаанбаатар хот маршрутаар зохион байгуулагдаж, “Шивээ-овоо” ХК, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, Монгол Улсын сүлдэт баганад хүндэтгэл үзүүлж, оюутнууд “Эх орны дархан хил” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт хамрагдлаа.

“Монгол улсын дархан хил-2026” оюутнуудад зориулсан арга хэмжээг дэмжин хамтран ажилласан байгууллагууд болон оюутан залуустаа талархал илэрхийлж, амжилт хүсье.