АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Гадаад хэлний тэнхимийн дэргэдэх оюутны ETC, JRCC, German club хамтран уламжлалт “ХАВРЫН СОЁЛЫН БАЯР 2026” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь оюутнуудын сурч буй гадаад хэл, соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тус сургуульд суралцаж буй гадаад оюутнуудын улс үндэстний өв соёл, ёс заншлыг сурталчлах зорилготой юм.
Энэ удаагийн баярын хүрээнд улс орнуудын соёлын танилцуулга, урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэр, хэлний болон танин мэдэхүйн хөгжөөнт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, оюутан залуус идэвхтэй оролцлоо.
“ХАВРЫН СОЁЛЫН БАЯР 2026” нь оюутнуудын олон улсын харилцаа, соёл хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, гадаад хэл сурах идэвхийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө













































