АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗОЧИН ПРОФЕССОРЫН СЕМИНАР БОЛЛОО

АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Зочин профессорын семинар 04 дүгээр сарын 24-ний өдөр төв байрны 111 тоот лекцийн танхимд боллоо.

Лангстоны Их Сургуулийн Эрүүл Мэнд, Биеийн Тамир, Чийрэгжүүлэлтийн Тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Десмонд В.Делк нь Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнд зочин профессороор ажиллаж байгаа юм.

Тэрээр АШУҮИС-ийн резидент, магистрант, докторант, оюутнуудтай уулзаж “Эмэгтэй оюутнуудын дунд хэвлэл мэдээлэлд суурилсан идэвхтэй хөдөлгөөний арга хэмжээний онцлох үр дүнгүүд” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Доктор Десмонд В.Делк ирэх саруудад мөн эрүүл мэнд, боловсрол, судалгааны чиглэлээр цуврал илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байгаа тул багш, судлаач нар, боловсролын мэргэжилтнүүд, оюутан, суралцагч та бүхнийг дараагийн семинаруудад хүрэлцэн ирэхийг урьж байна.