АУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР МИЖИДИЙН ЧҮЛТЭМСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ЭМ СУДЛАЛЫН УЛСЫН XIV ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АУ-ны доктор, профессор Мижидийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын XIV олимпиад 2026 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, “Ач” АУИС, ЭЗШУИС, “Этүгэн” их сургууль, “Энэрэл” АУДС, мөн АШУҮИС-ийн Говь-Алтай, Дорноговь дахь салбар сургуулиуд зэрэг Монгол Улсад анагаахын боловсрол олгодог нийт 8 сургуулийн 400 гаруй оюутан хамрагдан оролцож, эцсийн шатанд шилдэг 32 оюутан шалгарч оюун мэдлэгээ сорин өрсөлдлөө.

Энэ жилийн олимпиадад АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн V дамжааны оюутан Ц.Номин-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, АУС-ийн 403-р хэсгийн оюутан А.Мөнгөн-Од дэд байр, МАУОУС-ийн 503-р хэсгийн оюутан Д.Пүрэвсанги гуравдугаар байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн АШУҮИС-ийн оюутан Г.Нансалмаа, Ж.Тогоо, Б.Лхагвасүрэн, С.Лхагвасүрэн, Б.Цэрэнням нар тусгай байрын эзэн болж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Багийн дүнгээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-ийн баг хошуучилж, шилжин явах “Болор цом”-ыг гардан авлаа.

Тус олимпиад нь эм хэрэглэх харилцаанд голлох үүрэгтэй оролцдог ирээдүйн эмч, эм зүйч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн эм судлалын мэдлэгийг гүнзгийрүүлж, Монгол Улсын эмийн зохистой хэрэглээ, эмийн боловсролыг сайжруулах үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлсэн үр өгөөжтэй ажил боллоо.