АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Дотоод Шүүрэл Судлалын Тэнхим, Дотоод Шүүрэл Судлалын Тэнхимийн дэргэдэх “Эндокрин оюутны клуб” хамтран “АУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР Ц.ДОЛГОРМАА БАГШИЙН НЭРЭМЖИТ ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН ТАВДУГААР ОЛИМПИАД” амжилттай зохион байгууллаа.
Олимпиадын I шатанд нийт 68 багийн 272 оюутан оролцсон ба II шатанд шилдэг 13 баг, III шатанд шилдэг 5 баг шалгаран мэдлэг, чадвараа сорьсон. Олимпиадыг “MEXIM Consulting” компанитай 5 дахь жилдээ хамтран техникийн дэвшилтэт технологи ашиглан цахим хэлбэрээр богино хугацаанд зохион байгуулсан ба Олимпиадын I шат сорил, II шат “Kahoot цахим платформ”-д суурилсан асуулт, хариулт, III шат эмнэлзүйн тохиолдолд суурилсан хэлбэрээр явагдсан.
Олимпаидын үеэр АУ-ны Доктор, Профессор Ц.Долгормаа багшийн гэр бүлийн төлөөлөл, охин Э.Оюунгэрэл хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн.
Шүүгчдийн үнэлгээгээр шагналт байрт дараах оюутнууд шалгарсан. Үүнд:
I байранд АШУҮИС-ийн АУС-ийн VI дамжааны оюутан П.Буянтогтох, Б.Лхагвасүрэн, Г.Дөлгөөн, Г.Хулан нарын “Deepseek” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал 1.200.000 төгрөг
II байранд АШУҮИС-ийн АУС-ийн VI дамжааны оюутан Э.Хонгорзул, Б.Цэрэннинжин, Ш.Энхзул, А.Хулан нарын “ZEN” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал 900.000 төгрөг
III байранд АШУҮИС-ийн АУС-ийн VI дамжааны оюутан Б.Өнөболд, Ц.Базаррагчаа, Ү.Анужин, Ч.Золбоо нарын “Endogame” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал 600.000 төгрөг
Тусгай байранд АШУҮИС-ийн АУС-ийн V дамжааны оюутан А.Амаржаргал, Б.Мэндцацрал, Г.Билгүүн, Т.Мөнгөнзул нарын “MMBA ” баг – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байранд АШУҮИС-ийн, АУС-ийн V курсийн оюутан А.Мөнхбилэг, Б.Солонго, А.Номин-эрдэнэ, Б.Юмчинхорлоо нарын “Ninjas” баг – Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.
ОЮУТАН СУДЛААЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.
















