Ирээдүйн эмч нарын мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадамжийг сорьсон МУ-ын Гавьяат багш, АШУ-ны доктор, профессор Лодойн Шагдарын нэрэмжит “Чих, хамар, хоолой судлал”-ын Улсын II олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиад 3 үе шаттайгаар явагдаж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-ийн 3–6 дугаар дамжааны 22 багийн 66 оюутан идэвх, авьяас, мэдлэг чадвараа дайчлан өрсөлдсөн юм.
Тэргүүн байр – “Zenith” баг
Х. Өсөхбаяр | Т. Энх-Амгалан | Д. Номин
Дэд байр – “Veda” баг
Н. Гэрэлт-Од | Д. Эрдэнэхишиг | Х. Маралмаа
Гуравдугаар байр – “Sinus Soldiers” баг
Э. Сувд-Эрдэнэ | Д. Тэргэл | Б. Аззаяа
Оролцсон нийт баг, оюутнууддаа халуун баяр хүргэж, эрдмийн их аянд нь өндөр амжилт хүсье. Өнөөдрийн хичээл зүтгэл, эрэл хайгуул, тэмүүлэл нь маргаашийн чадварлаг эмч нарыг тодорхойлох үнэт хөрөнгө билээ.
Энэхүү олимпиадыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Монгол-Япон Эмнэлэг-ийн ЧХХТХМЗ тасаг, Монголын Чих, Хамар, Хоолойн Эмч нарын Нийгэмлэг, ENT Student’s Club, мөн профессор Лодойн Шагдар багшийн гэр бүлд гүн талархал илэрхийлье.













