“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2026” ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Боловсролын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2026” үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн бүрэлдэхүүн сургуулиуд идэвхтэй оролцож, мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө, сургалтын хөтөлбөрийн танилцуулга, элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан ахлах ангийн суралцагчид ирээдүйн мэргэжлээ зөв тодорхойлох, эрүүл мэндийн салбарын мэргэжлийн онцлог, суралцах боломжуудын талаар бодит мэдээлэл авах боломж бүрдүүлж өглөө.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!