АШУҮИС, ЯПОН УЛСЫН IUHW ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (International University of Health and Welfare, IUHW)-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй оюутан солилцооны хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд IUHW их сургуулийн төгсөх дамжааны хоёр оюутан АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн багш нарын удирдлага дор эмнэлзүйн тойролт хийж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж байна.

Оюутнууд Дотрын өвчин судлалын чиглэлээр Мэдрэл, Уушги, Зүрх судас, Ревматологи, Дотоод шүүрэл, мөн Чих, хамар, хоолой, Арьс, Нүд, Хүүхэд судлал болон Эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр 1–2 сарын хугацаанд сургалт, дадлагаа үргэлжлүүлж байна.

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр болон зохицуулагч багш Э.Сарнай нар оюутнуудыг хүлээн авч уулзан, эмнэлзүйн тойролтын явцтай танилцаж, санал солилцлоо.

Энэхүү хөтөлбөр нь манай их сургуулийн олон улсын хамтын ажиллагаа тэлж, оюутнуудын мэргэжлийн хөгжил, соёлын солилцоог дэмжих чухал ач холбогдолтой ба сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байна.