Монголын Оюутны Спортын VII наадмын гандболын төрөл 2026 оны 4 дүгээр сарын 13–15-ны өдрүүдэд Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд Сургууль-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд их, дээд сургуулиудын нийт эрэгтэй 12 баг, эмэгтэй 8 баг оролцож, оюутан тамирчид ур чадвар, хурд хүч, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.
АШУҮИС-ийн эмэгтэй шигшээ багийн ахлагч, Нүүр Ам Судлалын Сургуулийн 410-р хэсгийн оюутан Х.Ганчимэгт Монголын Гандболын Холбоо-ны Спортын мастер цолыг гардуулан өглөө.
Энэхүү хүндэт шагналыг Монголын Гандболын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн БАС-ийн биеийн тамирын тэнхимийн багш ,ОУХМ Н.Сүхбаатар гардууллаа.
Оюутан тамирчин Х.Ганчимэг нь “Саньяа-2026” Азийн Элсний VI наадамд өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцож байгаа бөгөөд эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж байна.
“Саньяа-2026” Азийн Элсний VI наадамд оролцож буй Х.Ганчимэгт спортын өндөр амжилт хүсье!




