АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт”, Эм зүйн сургуулийн “Эм найруулагч”, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн “Эдийн засаг” хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөр амжилттай магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа. Сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх ажилд сэтгэл зүтгэл гарган ажилласан багш, ажилтнууд, оюутнууд, хамт олон, төгсөгчид, ажил олгогчид болон хамтран зүтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
Мөн БМИҮЗ-ийн Австри улсын “Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо” (ATHEA)-той хамтран зохион байгуулсан “Олон улсын хамтарсан магадлан шинжээчийн эрх олгох сургалт”-д хамрагдсан АШУҮИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газар, Хөтөлбөрийн төлөвлөлт хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн С.Хонгорзул, Ахисан түвшний сургуулийн Салбар дундын судалгааны төвийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ц.Алтансүх нар олон улсын хамтарсан магадлан шинжээчийн эрхээ гардан авлаа.










