Монголын Оюутны Спортын VII наадмын спорт явган аяллын тэмцээнд АШУҮИС-ийн баг тамирчид амжилттай оролцож, тусгай байрт шалгарлаа.
Тус тэмцээнд 12 багийн эрэгтэй, эмэгтэй нийт 96 тамирчин оролцож, Улаанбаатар хотоос Гачуурт–Хар усан тохой чиглэлийн маршрутаар өрсөлдсөн юм.
Тэмцээн нь дараах 6 төрлөөр зохион байгуулагдлаа. Үүнд:
Газрын зураг ![]()
Завь ![]()
Уулын оргил ![]()
Багийн ахлагч ![]()
Буухиа ![]()
Техникийн үзлэг ![]()
Нийт 12 багаас нийлбэр дүнгээр АШУҮИС-ийн баг тамирчид Тусгай байр эзэлж, ур чадвар, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараа амжилттай харууллаа.
Баг тамирчдаа амжилттай дасгалжуулсан багш Ч.Мөнхбат-д талархал илэрхийлж, нийт тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!







