АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаах ухаан /Хүүхдийн их эмч бэлтгэх/ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа 2026 оны 04 дүгээр сарын 27–29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү магадлан итгэмжлэл нь сургалтын хөтөлбөрийн чанар, агуулга, хэрэгжилт, сургалтын орчин, багшлах боловсон хүчин, суралцагч төвтэй бодлого болон төгсөгчдийн чадамжийг үнэлэх чухал ач холбогдолтой юм.
Хүүхдийн анагаах ухааны хөтөлбөр нь ирээдүйн чадварлаг, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хүүхдийн их эмч нарыг бэлтгэх зорилготой бөгөөд энэхүү үнэлгээ нь хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалт, олон улсын жишигт нийцүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцож буй нийт багш, ажилтан, оюутнууддаа амжилт хүсье!






































