Улаанбурхан өвчний дэгдэлт идэвхтэй үргэлжилж байгаа тул мэдээлэл, зөвлөмж хүргүүлж байна.
Монгол улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дэгдэлт 414 дэх хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны 4 сарын 12-ны Ням гарагийн байдлаар 5 шинэ тохиолдол батлагдсан байна.
Улаанбурхан өвчний халдварыг үед ХАВЬТАЛЫН болон ДУСЛЫН СЭРГИЙЛЭЛТ баримтлах ба нийт ажилчид халдвараас сэргийлэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ үү.
Гарын эрүүл ахуй тогтмол сахих (Гар угаах, халдваргүйжүүлэх)
Амны хаалт тогтмол зүүх, 2 цаг тутам солих
Сайн дурын дархлаажуулалтад хамрагдах
Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ХСХ албанд мэдээлэх болон харьяа, өрх, дүүргийн эмнэлэгт хандана уу.
Бид өөрсдийгөө халдвараас сэргийлэх нь гэр бүл, хамт олныхоо төлөө хийж буй үйл юм.
Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа нэгдэцгээе.



