Монголын Биологийн Олимпиадын Хороо, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэн хамтран Улсын Биологийн XXXVI олимпиадын багш ангилалын “Дадлага ажил”-г 2026 оны 4-р сарын 10-ны өдөр АШУҮИС дээр амжилттай зохион байгууллаа.
Олимпиадын “Дадлага ажил”-ыг нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга АУ-ы доктор, дэд профессор Г.Дарамбазар, Био-Анагаахын сургуулийн захирал, Био-Анагаахын Хүрээлэнгийн захирал АУ-ы доктор, профессор Ч.Баттогтох, Био-Анагаахын сургуулийн Биологийн тэнхимийн профессор Монгол Улсын Ардын болон гавьяат багш, БУ-ы доктор А.Гүрбадам нар уригдан үг хэлж, оролцогч багш нарт урам зориг, амжилт бүтээлийг хүсэн ерөөв.
АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэн, Био-Анагаахын сургуулийн лабораторит молекул, эс, эдийн шинжилгээ, амьтны туршилт судалгаа зэрэг дөрвөн төрлийн өртөөгөөр зохион байгуулсан “Дадлага ажил”-д Монгол улсын 21 аймаг, нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиуд дундаас гурвын даваанд шалгарсан 34 багш оролцож, өртөө тус бүрийн даалгавруудыг гүйцэтгэж, эрдэм мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдлөө.
Улсын Биологийн XXXVI олимпиадын багш ангилалын “Дадлага ажил”-ыг хамтран зохион байгуулсан Монголын Биологийн Олимпиадын Хороо, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Биологийн тэнхимийн хамт олон, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн хамт олон, оюутны клубын гишүүд, тусалж, дэмжсэн нийт багш, эрдэм шинжилгээний ажилтан болон бусад бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.













